Монгол-Шведийн харилцаа

2022-11-25


Дипломат харилцаа тогтоосон огноо

  • 1964 оны 6 дугаар сарын 30.
  • Монгол Улс 2009 онд Стокгольм дахь ЭСЯ-аа нээсэн.
  • Шведийн тал Бээжингээс хавсран сууж байна.

Харилцааны байдал

  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

  • 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж,
  • 2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа,
  • 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр,
  • 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
  • 2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд.

 Шведийн талаас:

  • 2004 онд Ерөнхий сайд Г.Перссон,
  • 2013 онд Гадаад хэргийн сайд Карл Билдт,
  • 2016 онд Бoловсролын сайд Густав Фридолин (АСЕМ),
  • 2022 онд Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдстам.

Худалдааны харилцаа

  • Худалдааны нийт эргэлт: 24,920.3 мянган ам. доллар (2016 он),
  • Экспорт: 266.3 мянган ам. доллар,
  • Импорт: 24,654 мянган ам. доллар,
  • Экспортын гол бүтээгдэхүүн: сүлжмэл болон оёмол бараа, гэрийн угсармал хийц,
  • Импортын гол бүтээгдэхүүн: өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, нисдэг аппарат, агаарын тээврийн хэрэгслийн эд анги

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

  • Шведийн Вант Улсаас 1990-2012 онд нийт 660.10 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Иргэд харилцан зорчиж буй тухай

  • Швед Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар Лувсанвандангийн Болдхуяг 2005 оноос хойш ажиллаж байна.

Соёлын харилцаа

  • Хоёр талын харилцааг соёлын салбарт хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандинавын орнуудад гаргахаар ажиллаж байна.
  • Уппсалагийн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран Шведийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын эртний угсаатны зүйн үзмэрүүдийг судлах, каталогжуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бусад харилцаа

  • Сүүлийн жилүүдэд хоёр тал уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт гэрээ

  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Шведийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2003.10.20 Стоккольм