Монгол-Шведийн харилцаа

2022-11-25


МОНГОЛ, ШВЕДИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Нэг. Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа

1964 оны 6 дугаар сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2009 онд Стокхолм дахь ЭСЯ-аа нээсэн. Шведийн тал Бээжингээс хавсран сууж байна.

Элчин сайд Цэрэндоржийн Мөнх-Өлзий 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Шведийн Хаант Улсад ирж, үүрэгт ажилдаа орсон.  

Шведийн талаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд            Пер Августссон 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИЖБ-ээ барьсан. 

Харилцааны байдал

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

- 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж,

- 2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа,

- 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр,

- 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

- 2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд,

- 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

- 2023 онд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар

 

Шведийн талаас:

- 2004 онд Ерөнхий сайд Ёохан Перссон,

- 2013 онд Гадаад хэргийн сайд Карл Билдт (АОХН),

- 2016 онд Бoловсролын сайд Густав Фридолин (АСЕМ)

- 2022 онд Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдстам

Хоёр талын харилцааны механизмууд

УИХ дахь Монгол, Шведийн парламентын бүлгийн даргаар Н.Учрал, гишүүдээр А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Б.Чойжилсүрэн нар тус тус ажиллаж байна.

Швед Улсын Парламент буюу Риксдагт Швед, Монголын парламентын найрамдлын бүлэг 2024 оны 5 дугаар сарын 14-нд албан ёсоор байгуулагдсан. Бүлгийн даргаар Маркус Виечил (Markus Wiechel), дэд даргаар Хоокан Свеннелинг (Håkan Svenneling) нар ажиллаж байна. Бүлэг 19 гишүүнтэй.

 

ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт:

  • Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2012 оны 3 дугаар сарын 21-22-нд Стокхолм хотноо,
  • Хоёр дахь удаагийн хурлыг 2022 оны 3 дугаар сарын 31-нд цахимаар зохион байгуулсан.
  • Гурав дахь удаагийн хурлыг 2024 оны намар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар айлын талтай тохиролцсон, айлын талаас товын санал хүлээж байна.  

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа

Худалдааны нийт эргэлт 2023 онд 38.5 сая ам. доллар байв.

 

 

2020

2021

2022

2023

2024.04

Экспорт

1.35

0.58

0.21

0.78

0.06

Импорт

39.3

33.2

35.8

37.8

11.7

 

40.6

33.7

36.01

38.5

11.76

 

Импортын гол нэрийн бүтээгдэхүүн: машин механизм, сэлбэг, хөдөлгүүр

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн: сүлжмэл бүтээгдэхүүн

 

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

Швед Улсаас 1990-2016 онд нийт 106.1 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн.

Зээл, тусламжийн тухай мэдээлэл

1991-2010 онд нийт 35.8 сая ам. долларын буцалтгүй тусламж, 3.3 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэх, ядууралтай тэмцэх, байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт семинар зохион байгуулахад олгосон.

Шведийн Олон улсын хөгжлийн байгууллага (SIDA)-аас өгөх тусламж 2010 оны сүүлээр дуусгавар болсон.

“Төвийн эрчим хүчний цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл” төсөл 8 сая ам.долларын зээл олгосон.

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Иргэд харилцан зорчиж буй тухай

Монгол Улсын иргэд Швед Улсад визтэй зорчино.

 

2023.01.04 – 2025.12.31-ний хооронд Швед Улсын иргэд 30 хүртэлх хоног аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан.

 

Швед Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар Лувсанвандангийн Болдхуяг 2005 оноос хойш ажиллаж байна.

Иргэдийн тухай мэдээлэл

Швед Улсад 12,000 гаруй монгол иргэн оршин суудаг.

Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсүүд

Байгуулсан гол хэлэлцээрүүд

  • Агаарын харилцааны тухай Монгол, Шведийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, 1997 он;
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Шведийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2003 он