ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Норвегийн Цог Жавхлант Хаан Тавдугаар Харалдад 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Тавдугаар Харалдад уламжилж, Монгол-Норвегийн уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хаан Тавдугаар Харалд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжилж, шинээр томилогдсон Элчин сайд хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.