Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл (ХЧМЗ)-ийн Боловсролын хороо, Швед дэх монгол багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл (ХЧМЗ)-ийн Боловсролын хороо, Швед дэх монгол багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Гэрэлмаа, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга Ө.Оюунтүлхүүр нар хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн сурах бичиг, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон А1, А2 түвшний үгийн сангийн судалгаа, монгол хэл, соёлын зуслангийн талаар танилцуулав. Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Элчин сайдын яамны зүгээс боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллага, багш, мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн уулзалтаар Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын ээлжит хурлыг Швед Улсад зохион байгуулах боломжийн талаар талууд санал солилцов.