Швед Улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодын төлөөлөлтэй уулзав.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн “Үндэсний их баяр наадам-Стокхолм 2026” наадмыг амжилттай хамтран зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Швед дэх Монгол үндэсний бөх, сурын харваа, шагайн харвааны холбооны төлөөлөл Х.Дагвадорж Д.Отгонбаатар, Ц.Эрдэнэдаваа, Ц.Ариунжаргал, найруулагч Л.Энхмэнд, ивээн тэтгэгч, бизнес эрхлэгч С.Жадамба нарт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Шведийн Хаант Улсад тархан суугаа монголчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж “Өргөмжлөл” гардуулав.