images

Швед дэх монгол багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. 

Мэдээ мэдээлэл

2026-08-21

15

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Швед дэх монгол багш нарын холбооны төлөөллийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. 

 

Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Мөнх-Өлзий монгол хэл, соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд багш, эцэг эх, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны чухлыг онцолж, цаашид Элчин сайдын яам болон тус холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалт, соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

Швед дэх монгол багш нарын холбоо нь 2021 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 30 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.