images

Швед дэх Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ш.Энхбаатарт хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл

2026-03-31

33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Швед дэх Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ш.Энхбаатарт хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий оролцон Ш.Энхбаатарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулж баяр хүргэлээ.

Бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Сумын заан Б.Баяртогтох түрүүлж, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Сумын заан Б.Батманлай үзүүрлэн, Ховд аймгийн Дарви сумын харьяат Сумын заан Т.Мянганбаатар, Налайх дүүргийн харьяат залуу бөх М.Мянганбаяр нар их шөвөгт шалгаран барилдлаа. Уран барилдааны шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат Сумын заан Б.Мөнхжаргал хүртлээ. Хүүхдийн барилдаанд 1.Э.Мөнхтүшиг 2.Бархас-болд 3.Ц.Эрхэс 4.О.Бишрэлт нар шалгарч Алт, Мөнгө, Хүрэл медаль тус тус хүртэл өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.