"ЭХИЙН АЛДАР" ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Швед, Дани, Норвег, Финланд, Исланд, Эстони Улсад ажиллаж амьдарч буй “Эхийн алдар ” I, II зэргийн одонгийн болзол хангасан иргэдийн хүсэлт, материалыг 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Өргөдөл
•“Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет;
• Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл лавлагаа;
• Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа;
Жич: “Эхийн алдар” одонгоор шагнагдах эхийн бага хүүхэд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө 1 нас хүрсэн байх юм.