images

Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах  Үндэсний бөхийн барилдаан Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион явагдаж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл

2025-10-06

39

Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах  Үндэсний бөхийн барилдаан Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион явагдаж өндөрлөлөө. Шведийн Хаант Улсаас очиж барилдсанАймгийн начин М. Батмөнх, сумын заан Э.Цог, залуу бөх М. Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэй Швед дэх Монгол Үндэсний Бөхийн Холбооны “Хийморь” баг багийн барилдаанд уран мэхийг уралдуулан үнэн хүчийг үзэн урамтай сайхан барилдаж Дэд байрт шалгаран мөнгөн медаль хүртжээ. Мөн уг барилдааны 6-9 насны ангилалд барилдсан өсвөрийн бөх Ц.Жанцандорж шөвгийн 4-т үлдсэн байна. Үндэсний бахархал өв уламжлал болсон монгол бөхийн спортыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, монгол хүний ондоошлыг гайхам сайхнаар харуулан яваа нийт монгол бөхчүүддээ халуун талархал илэрхийлье! Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд өөдөө байхын ерөөл өргөе.