Шведийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй нийт багш нартаа Элчин сайдын яамны хамт олноос баяр хүргэе.
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Шведийн Хаант Улсад мэргэжлээрээ ажиллаж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж багш Д.Нармандах, Б.Отгонцэцэг, Ц.Энхжаргал, нарт “Боловсролын тэргүүний ажилтан” шагнал, Ө.Бямбаа багшид Боловсролын яамны Жуух бичиг, Д.Наранчимэг багшид гадаад дахь багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалтад амжилттай оролцсон батламж олголоо. ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ. Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Шведийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй нийт багш нартаа Элчин сайдын яамны хамт олноос баяр хүргэе.