images

ЗАРЛАЛ

Консулын мэдээ

2025-05-16

46

Белгийн Хаант Улсын Брюссель хотноо 6 дугаар сарын 28-ны өдөр болох “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үеэр халуун хоол, хүнсний худалдаа эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийг  2025 оны 5 дугаар сарын 16-25-ны хооронд бүртгэж байна.

            Сонирхсон иргэд, аж ахуйн нэгж хавсралт маягтыг бөглөн [email protected] мэйл хаягруу /С.Сумьяа утас:+32484693967/ 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс өмнө явуулахыг хүсье. Маягтийг copy + paste хийж бөглөөд имейл хэлбэрээр явуулна уу.

ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УРЬДЧИЛСАН БҮРТГЭЛИЙН МАЯГТ

Хугацаа:         2025 оны 6 дугаар сарын 28-ны Бямба гарагт

Байршил:      Бельгийн Хаант Улсын Брюссель хотын Bois de la Cambre парк  

  1. Овог, нэр:
  1. Хоолны газрын бизнес эрхэлж буй байршил:
  1. Холбоо барих мэдээлэл:
    1. Хаяг:
    2. Утас:   
    3. И-мэйл хаяг:
  1. Компанийн нэр:
  1. Хоолны газрын нэр:
  1. Хоолны газрын үйл ажиллагаа явуулж буй хугацаа:
  1. Үйл ажиллагааны чиглэл (Монгол хоол, Сүши гэх мэт):
  1. Асар түрээслэх эсэх
    1. Тийм
    1. Үгүй бол үйлчилгээ үзүүлэх хэрэгсэлийн мэдээлэл тодорхой бичнэ үү.
  1. Асарт ажиллах ажилтны тоо:
  1. Асарт байрлуулах тоног төхөөрөмжийн тоо ширхэг, хүчин чадал  
  1. Үйлчлэх хоол болон уух зүйлсийн менюг үнийн хамт хавсаргана уу.  

Нэмэлт мэдээлэл:

  • Хоол, уух зүйлсийн үйлчилгээний зөвшөөрлийг нэгдсэн байдлаар зохион байгуулагчдын зүгээс авна.
  • Түрээсийн төлбөрт 3х3 метр асар, ширээ 2 ширхэг, сандал 6 ширхэг орсон.
  • Тусгайлан заасан талбайд барбекью, шорлог хийх боломжтой. Тавигдах шаардлагыг тусад нь танилцуулна. 
  • Асруудын хаягийг нэгдсэн байдлаар хийж өгнө.
  • Асар бүр галын хортой байна.
  • Нэг удаагийн аяга, хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
  • Хоолны үнийг үйлчилгээ үзүүлэгч өөрсдөө тогтооно.
  • Пиво, вино зэрэг уух зүйлсийн доод үнийг зохион байгуулагчдын зүгээс тогтоож өгнө. /өндөр градустай архи, виски г.м зарахыг хориглоно/
  • Үйлчилгээ үзүүлэгч асрын түрээс (150 Евро), барьцаа төлбөр (300 Евро) урьдчилан төлнө.
  • Цахилгаан, газ холболт, усны хангамжтай холбоотой зардлыг үйлчилгээ үзүүлэгч тал хариуцах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн шатанд өгнө.

 

Мэдээллийг бүрэн бөглөсөн маягтыг хавсралтийн хамт [email protected] мэйл хаягруу /С.Сумьяа утас:+32484693967/ 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс өмнө явуулахыг хүсье.

 

 

Баярлалаа.