Монголын Нутгийн удирдлагын холбоо, Шведийн Нутгийн удирдлагын нэгдсэн холбоо хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй Монголын Нутгийн удирдлагын холбооны төлөөлөгчид Швед Улсад ажиллаж, тус улсын Нутгийн удирдлагын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Андерс Хенриксонтой уулзаж, тус байгууллагад зочлон байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Айлчлалын үеэр Монголын Нутгийн удирдлагын холбоо, Швед Улсын Нутгийн удирдлагын нэгдсэн холбоо хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд, Шведийн Нутгийн удирдлагын нэгдсэн холбооны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Раян Нокс нар гарын үсэг зурав.