Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт бараалхав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бараалхав.
Бараалхалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын 2024 оны сонгуулийн үр дүн, Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулав. Түүнчлэн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Исландын хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов. Ялангуяа, Исланд Улсын тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Исландын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттир Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Исланд Улсын парламентын гадаад бодлого, аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүдтэй уулзалт хийж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд олон улсын харилцааны асуудлаар мөн санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, үйл ажиллаааг танилцууллаа.