images

Уулзалтын мэдээ

Мэдээ мэдээлэл

2025-04-15

79

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Данийн Хаант Улсын ФЛСмидт компанийн Гүйцэтгэх захирал Микко Кэто, Стратеги хариуцсан захирал Майкл Дурико нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож, ярилцав.

Уулзалтын үеэр ФЛСмидт компанийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт болон ажлын байрыг нэмэгдүүлэх, залуучуудад уул уурхайн мэргэшил олгох чиглэлээр хамтран ажиллаж,  2025 оны 10 дугаар сард зохион байгуулагдах уул уурхайн форумд тус компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүнийг оролцуулах, энэ хүрээнд хамтын ажиллагааны бусад чиглэлийг тодорхойлох боломжийг хамтран судлахаар тохиролцов.