images

ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, УППСАЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД ЗОЧЛОВ

Мэдээ мэдээлэл

2025-03-15

94

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Уппсала хотноо ажиллах үеэрээ Шведийн Хөдөө аж ахуйн их сургуульд зочлон тус сургуулийн дэд ректор Пайр Форшлундтай уулзав.

Уулзалтын үеэр тус их сургуульд Монгол оюутан залуусыг сургах боломжийн талаар санал солилцох ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Элчин сайд мэдээлэл өгөв. Уулзалтын дараа Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Тус их сургууль нь 50 төрлийн зэрэг олгох хөтөлбөртэйгээс ойжуулалт, ландшафтын бакалаврын зэргийн хөтөлбөрийг англи хэл дээр заадаг бол мал эмнэлэг, биологи, агрономи зэрэг 20 гаруй магистр, докторын зэргийн хөтөлбөрийг англи хэлээр заадаг байна.

Түүнчлэн, Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Уппсалагийн их сургуулийн Номын санд зочилж, тус номын санд хадгалагдаж буй Монголын холбогдолтой эд зүйлстэй танилцав. Энэ үеэр тус их сургуульд шинээр хандивласан Монголын холбогдолтой шинэ ном, хэвлэлийг Номын сангийн захирал Иохан Ханссон танилцуулав.