ЭЛЧИН САЙД УППСАЛА ХОТЫН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ.
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Уппсала хотын захирагч Стефан Аттэфаллтай танилцах уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Уппсала хоттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр зорьж буйг Элчин сайд Ц.Мөнх-Өлзий нотолж, Монгол Улсын зарим хотыг Уппсала хоттой эгч дүү хотын харилцааг тогтоох боломжийг дурдав.
С.Аттэфалл Уппсала хотын талаар болон хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулсаны зэрэгцээ эгч дүү хотын харилцаа тогтоох асуудлаарх Элчин сайдын саналыг Уппсала хотын захиргаанд уламжлахаа илэрхийлэв.