images

ШАГАЙН ХАРВААН ЗОЛГОО ХАРВАА СТОКХОЛМ ХОТНОО БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2025-03-09

65

Арван долдугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан тус Элчин сайдын яамнаас Швед Улс дахь үндэсний спортын холбоодтой хамтран зохион байгуулж байгаа билээ.

Эл цуврал арга хэмжээний хаалт болох Шагайн харваан золгоо харвааг 3 дугаар сарын 9-ний өдөр Стокхолм хотноо зохион байгууллаа. Золгоо харваанд нийт 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Шагайн харвааны тэмцээнд Аймгийн гоц мэргэн Г.Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас” баг, хувийн цуваа харваанд “Аргай” багийн ахлагч Улсын мэргэн Г.Ганхуяг, Нумт харвааны төрөлд Б.Гэрэлмаа ахлагчтай “Ирмүүн” баг, хувийн цуваа харваанд “Ирмүүн” багийн харваач А.Отгонжаргал нар түрүүлэв.