images

САР ШИНИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН СТОКХОЛМ ХОТНОО БОЛОВ.

Мэдээ мэдээлэл

2025-02-23

101

Арван долдугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярын тохиолдуулан Монгол Улсаас Швед Улсад суугаа Элчин сайдын яам Швед Улс дахь Үндэсний бөхийн холбоотой хамтран Сар шинийн үндэсний бөхийн барилдааныг 2 дугаар сарын 22-ны өдөр Стокхолм хотноо зохион байгуулав.

Модон могой жилийн Сар шинийн хүчит бөхийн барилдаанд сумын заан М.Батмөнх түрүүлж, Б.Баяртогтох үзүүрлэн Т.Мянганбаатар, Б.Батманлай нар шөвөглөв. Түүнчлэн, Өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулж, 7-13 насны 12 бөх зодоглож, залуу бөх Т.Эзлэн түрүүлж, залуу бөх Ш.Бүүвэйбаатар үзүүрллээ.

Үндэсний бөхийн барилдааныг Швед Улсад үйл ажиллагаа явуулдаг Оргил ТВ шууд дамжуулан нэвтрүүлэв.