ЗАРЛАЛ: ШВЕД УЛСАД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2028 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол үндэсний хоол, хүнсийг дэлхий дахинаа сурталчлах зорилтын хүрээнд Монголын ресторан зоогийн газрын холбооноос “Go Mongolia – Гайхамшигт Монгол хоолоор өв, соёлоо дэлхийд сурталчилъя” чуулга уулзалтыг Стокхолм хотноо 2025 оны 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд Монголын ресторан зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх Стокхолм хотноо 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажиллаж, чуулга уулзалтын талаар мэдээлэл хийн Швед Улсад ресторан, зоогийн газрын бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулах тул сонирхсон хувь хүн, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хаяг: Монгол Улсаас Швед Улсад суугаа Элчин сайдын яамны байр
Svärdvägen 29, 182 33 Danderyd
Хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 16-ны Ням гарагийн 14.00 цагт