Нобелийн шагналт Шведийн адларт зохиолч Томас Транстомерийн шүлгийн түүвэр монгол хэлнээ орчуулагдав
Элчин сайд Т.Жанабазар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шведийн Зохиолчдын Эвлэлийн гишүүн, зохиолч, яруу найрагч, орчуулагч, багш Банзрагчийн Энхтуяаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр яруу найрагч, орчуулагч Б.Энхтуяа өөрийн орчуулсан Шведийн алдарт зохиолч, яруу найрагч, Нобелийн шагналт Томас Транстрөманерийн шүлгийн түүврийн “Шүлгүүд” номын дээжээсээ гардуулав. Элчин сайд Т.Жанабазар Шведийн алдарт зохиолч Томас Транстрөмерийн шүлгийн түүврийг орчуулж, Монгол уншигчдынхаа хүртээл болгож буйд баяр хүргээд, энэхүү “Шүлгүүд” ном нь Монгол-Шведийн соёлын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно гэв. Шведэд амьдарч буй Монгол хүүхэд, залуучуудад монгол хэл, ёс заншил, соёлоо таниулан сургах “Хос жигүүр” зэрэг сургалтын төвүүдийг яруу найрагч Б.Энхтуяа санаачлан үүсгэн байгуулж, тэдэнд зориулж “Эх хэл, соёлоо эрхэмлэе” унших бичгийн хамтын бүтээл гаргаж, “Ах дүү гурван ухна” швед ардын үлгэрийн номыг монгол хэлээр хөрвүүлэн гаргасан. Б.Энхтуяа нь 2009 оноос эхлэн Шведийн “Яруу найргийн нэгэн өдөр” номонд өөрийн болон монгол яруу найрагчдын шүлгийг орчуулан жил бүр хэвлүүлж ирсэн бөгөөд өөрийн санаачилгаар “Дорнын салхи” хамтын шүлгийн түүвэр (2018), “Барын арьс яагаад эрээн болсон бэ?” монгол ардын үлгэр (2020), Дан.Нямаа “Миний ертөнц” бэсрэг шүлгийн түүвэр хамтын орчуулга (2021) зэргийг швед хэл рүү хөрвүүлэн уншигчдын хүртээл болгожээ.