Алтан гадас одонгоор шагнасныг элчин сайд Ж.Жанабазар гардуулав
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын Хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсад Гимнастикийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Гимнастикийн Холбооны үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн босгон дээр Ахмад гимнастикч, Багш дасгалжуулагч Аэробик болон Нийтийн гимнастикийн төрлийг хөгжүүлж яваа Батсүхийн Гэрэлмаа багшийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Т.Жанабазар 2021 оны 7 дугаар сарын 24-нд гардуулав. Б.Гэрэлмаа багш нь Швед дэх Эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс Билэгт” төвд биеийн тамир гимнастикийн багшаар ирээдүй болсон хүүхүүдийн бие бялдар, эрүүл хүн төлөвшин буй болох их үйлст өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан ажиллах ажиллаж байгаа билээ.