Ноос ноолуурын экпортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцох цахим уулзалтыг зохион байгуулав
Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөн Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох цахим уулзалтыг энэ оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав. Монгол ноолуур, сарлагын хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг “Монголын хаан ширхэгт” үндэсний брендээр дэлхийд таниулах, тухайлбал АНУ, Канад Япон, Шведийн зах зээлд сурталчлах, экспортлох асуудлаар мэдээлэл, санал солилцсон энэ уулзалтад Монгол Улсаас Швед Улс, АНУ, Канад Улс, Япон Улсад суугаа ЭСЯ-д, Говь ХК, Кашмир Холдинг ХХК зэрэг компанийн төлөөлөл оролцож, зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиров. |