images

Эхийн алдар одонгийн болзол хангасан эхчүүдийн анхааралд

Мэдээ мэдээлэл

2021-02-04

226

Швед, Дани, Норвег, Финланд, Эстони Улсад ажиллаж амьдарч буй “Алдарт эх” одонгийн болзол хангасан Монгол Улсын иргэдийн хүсэлт, материалыг ЭСЯ 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүлээн авах тул, Та бүхэн дараах материалыг бүрдүүлж, заасан хугацааны дотор ЭСЯ-ны шуудангийн хаягаар илгээнэ үү.
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет зэрэг болно.
Анкет татах холбоос: https://drive.google.com/file/d/1PT34hDMCDPtVINuGaKhPQV_OEfGiPVo_/view?usp=sharin