images

Иргэдийн анхааралд

Мэдээ мэдээлэл

2020-11-17

240

Швед Улсад КОВИД-19 халдварын тархалт огцом өсч буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас нийтээр дагаж мөрдөх хязгаарлалтыг 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 4 долоо хоногийн турш хэрэгжүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Хязгаарлалтын хүрээнд 8-аас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, 22 цагаас хойш согтууруулах ундаа худалдаж борлуулахгүй байх заалтууд оржээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор авна уу. https://www.krisinformation.se

Мөн Ерөнхий сайд Стефан Лөфан иргэддээ хандан КОВИД-19 халдварын тархалтыг зогсооход иргэн бүр хариуцлагатай байж, үүргээ биелүүлэх, спорт заал, номын сан руу явахгүй, гадуур хооллохгүй байхыг уриалав. Иймд иргэн Та амьдарч буй улс орныхоо зөвлөмж журмыг дагаж мөрдөх, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалж, урьдчилан сэргийлнэ үү. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан тус ЭСЯ иргэдэд зайнаас үйлчлэх хугацаагаа 12 дугаар сарын 11-нийг хүртэл сунгаж байгааг үүгээр мэдээлж байна.