images

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд шагайн харвааны тэмцээн зохион байгуулав

Мэдээ мэдээлэл

2024-12-10

161

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд  Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Швед Улс дахь Монгол Шагайн харвааны салбар холбоотой хамтран МШНХХ- ЕХСХ- Швед  дэх нумт харвааны Хэрлэн салбар зөвлөлийн ойн нэрэмжит анхдугаар тэмцээнийг 2024 оны 12 дугаар сарын 7-нд зохион байгуулав.

Тэмцээнд  Шагайн харвааны 5 баг, Нумт харвааны 2 баг нийт 50 гаруй шагайн харваачид оролцож цэц мэргэнээ сорьсноос багийн харвааны тэргүүн байранд Лувсанчимэг ахлагчтай “Дундговь“ баг,  дэд байранд Д. Амаржаргал ахлагчтай "Дөл“ баг,  гутгаар байранд Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас“ баг тус тус шалгарав. Хувийн цуваа харвааны төрөлд тэргүүн байранд М.Бат-Орших, дэд байранд Б.Энхтүвшин, гутгаар байранд Ш.Эрхэмбаяр нар манлайлав.

Энэ үеэр Монголын уламжлалт спорт, тоглоом Шагайн нумт  харвааг хөгжүүлэх, өв соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн Монголын Шагайн Нумт Харвааны Холбооны ”Хүндэт тэмдэг” - ээр Швед Улс дахь Нумт харвааны салбар зөвлөлийн тэргүүн Ж. Ганбаатар, харваач Ц. Энхмандал, М. Ариунтуяа нарыг шагнаж урамшуулав.