Төрийн нарийн бичгийн дарга ноён Кристер Нилссон үдийн зоог барив
Шведийн ГХЯ-ны Худалдаа, Нордикийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Кристер Нилссон Элчин сайд Т.Жанабазарт үдийг зоог барив. Зоогонд ГХЯ-ны Зүүн Азийн газрын Хэнрик Бергкюист, Шведийн худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал хатагтай Илва Берг, Байгалийн түүхийн музейн судлаач Др.Кристиан Сковстэд, Chorus компанийн захирал Дан Линд, Дэлхийн соёлын Үндэсний музейн ахлах судлаач хатагтай Ева Мирдал нар уригдан оролцов. Талууд Монгол, Шведийн харилцааны өнөөгийн хөгжил, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга зам, соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар ярилцав.