images

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Шведийн Хаант Улсын Риксдагийн Дарга Андреас Норлейнд бараалхав

Мэдээ мэдээлэл

2024-10-22

122

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий тус улсын Риксдагийн дарга Андреас Норлейнд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бараалхав. 

             Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал, Швед Улсын Риксдаг хоорондын харилцааг бэхжүүлэх, Парламентын бүлгүүд төдийгүй Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов.

            Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн талаар Риксдагийн даргад мэдээлэл өгч, цаг үеийн асуудлаар ярилцав.