ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАРИА М.СТЕНЕРГАРДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий тус улсын Гадаад хэргийн сайд Мариа М.Стенергардтай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр Швед Улстай хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий илэрхийлээд Швед Улс Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа байгуулах хүсэлтийг тавив.
Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгааг Гадаад хэргийн сайд Мариа М.Стенергард тэмдэглээд, Швед Улс нь Монгол Улстай ардчилсан орнуудын хувиар хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа үнэлдэгийг онцлов.
Түүнчлэн, бүс нутгийн болон цаг үеийн асуудлаар ярилцаж, санал солилцов.