images

ӨНДӨР ТҮВШНИЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮ, БИЗНЕСИЙН ИННОВАЦИЙН СОЛИЛЦОО СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Мэдээ мэдээлэл

2024-09-16

327

Монгол Улс, Шведийн Хаан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60, Монгол Улс, Исланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (MSFA), Исланд Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар дахь Исландын Өргөмжит консул, Шведийн Эрчим хүчний агентлаг, Байгаль орчин, уур амьсгал хамгааллын агентлаг, Тогтвортой санхүүжилтийн лаборатори, “ДэЛавал ХК” зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Монгол Шведийн хоорондох тогтвортой санхүү, бизнес” сэдэвт уулзалт, семинар 9 дүгээр сарын 16-ны өдөр  Стокхолм хотноо зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар , Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний эрчим хүчний төв болон Хаан Банк, ХХБ, Голомт Банк, Хас Банк, АПУ ХК болон томоохон санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, бизнесийн төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, нүүрстөрөгчийн хийн олборлолт, тогтвортой ногоон санхүүжилт зэрэг салбаруудын бодлого, тэдгээрийн үр дүн, гарсан амжилтуудын талаар илтгэл тавьж, туршлага солилцлоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Нордикын орнуудын эдийн засгийн түншлэл харилцааг бэхжүүлэх, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ирээдүйг хамтдаа дэмжих хамтын зорилготой болно.