images

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Шведийн Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ барив

Мэдээ мэдээлэл

2024-09-05

268

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Шведийн Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн найрсаг харилцаа 60 жилийн хугацаанд улс төр, хөгжил, иргэд хоорондын харилцааны чиглэлээр хөгжиж ирснийг тэмдэглэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт цаашид идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэн хэлэв.        