images

Элчин сайд Т.Жанабазар Шведийн Хаан Карл XVI Густафт бараалхав

Мэдээ мэдээлэл

2024-06-06

264

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар Шведийн Цог жавхлант Хаан Карл XVI Густафт бараалхав.

Бараалхалтын үеэр Монгол-Шведийн найрсаг харилцаа, түүнчлэн хоёр ард түмний соёл, урлагийн хөгжил, хүн-байгалийн шүтэлцээ, цаатан ардуудын амьдрал  зэрэг сонирхсон сэдвээр харилцан ярилцав.

Шведийн Хаант Улсад томилогдон ажиллах хугацаанд Хааны ордон, Шведийн Засгийн газраас дэмжлэг үзүүлж ирсэнд Элчин сайд Т.Жанабазар талархал илэрхийлж, Хаан  Карл XVI Густаф болон түүний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөв.