images

“МОНГОЛ СОЁЛЫН ҮДЭШ” АРГА ХЭМЖЭЭГ СТОКХОЛМ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2024-04-23

384

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам, Монголчуудын үүсгэл санаачилга, холбоод, хэл, соёл, урлагийн төвүүд, ТББ-уудтай хамтран “Монгол соёлын үдэш - 2024” арга хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 20-ний Бямба гарагт Стокхолм хотод зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг Монгол Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан монголын түүх, биет болон биет бус соёлын өв, уламжлалыг тус хотын иргэдэд сурталчлан таниулах, Швед Улсад амьдарч буй Монголын хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийнхүү амжилттай зохион байгууллаа. 

Монгол соёлын үдэш арга хэмжээг Нобелийн музейн гадна талбайд Швед Улсад ажиллаж амьдардаг монголчууд үндэсний дээл хувцсаа өмсөж цуглараад медборгарлатсен талбай руу цагдаагийн хамгаалалттайгаар Дээлтэй монгол парад” алхаж эхлүүлэв.

Энэ өдрийн 18 цагаас 20 цаг хүртэл Медборгарлатсен талбайд:

  • Монгол гэрт уламжлалт тавгийн идээ, цагаан идээг амсаж нүүдэлчин ахуйн соёлын үзмэрүүдийг үзэх.
  • Шагайн харваачдын асарт шагай харвах, шагайн буугаар буудах.
  • Морин хуур, уртын дуу, шанз, ятга, эвэр бүрээ, монгол бүжиг, хөөмий, хуучир зэрэг язгуур урлагийн мэргэжлийн түвшний 10 номер урлагийн тоглолт.
  • Монгол бөх, сур харваа, шагайн харваан үзүүлбэр
  • Монгол тойрог бүжиг, бий биелгээ зэрэг арга хэмжээг зохион байгуулав.

Гадаадын иргэд монгол каллиграфф бичээчийн асарт буй уран бичлэгийн үзэсгэлэнг шимтэн сонирхож, монгол уран бичлэгээр өөрсдийн нэрээ бичүүлэхээр цуваа үүсгэн оочирлож байв.

Арга хэмжээний төгсгөлд The Hu хамтлагийн дуун дээр олуулаа бий биелгээ хийж, швед үзэгчид оролцон хамтдаа бий биелгээ хийж байсан нь Швед, нордик орны хүмүүс The Hu хамтлаг сонсож, монгол өв соёлыг мэддэг болсон нь тэмдэглүүштэй байв.