images

МУЗЕЙ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ЯРИЛЦАВ

Мэдээ мэдээлэл

2024-03-13

330

 

            Элчин сайд Т.Жанабазар Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатарыг 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан Швед Улсын музей, их сургуулиудад хадгалагдаж буй Богдуудын үетэй холбогдох Монгол эд зүйлсийг судлах, бүртгэлжүүлэх, каталог хэвлүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцов.

 

            Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар Швед Улсын Уппсалагийн Их сургуульд зочилж, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, хамтран ажиллах боломжийг судалж байна.