ЭЛЧИН САЙД Т.ЖАНАБАЗАР ПАЯЛА ХОТЫН СОЁЛЫН СУРГУУЛЬД ЗОЧЛОВ.
Элчин сайд Т.Жанабазар Паяла хотод ажиллах үеэрээ тус хотын Соёлын сургуульд зочлов.
Элчин сайд Паяла хотын Соёлын газрын дарга Матиас Лафоли болон Соёлын сургуулийн багш, сурагчдад Монгол, Шведийн харилцааны түүх, өнөөгийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын талаар товч мэдээлэл, танилцуулга хийв.
Паяла хотын Соёлын сургууль нь тус хотын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 80 гаруй хувь нь хамрагддаг сургуулиас гадуурх урлаг, соёлын боловсрол олгох хөтөлбөрийг үнэ төлбөргүй хэрэгжүүлдэг бөгөөд энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо болох Шведийн соёлын долоо хоног арга хэмжээнд тус сургуулийн багш, сурагчид оролцохоор бэлтгэл хангаж байна.