ЭЛЧИН САЙД Т.ЖАНАБАЗАР ПАЯЛА ХОТОД АЖИЛЛАВ
Элчин сайд Т.Жанабазар Паяла хотод томилолтоор ажиллав. Энэ үеэр Элчин сайд Паяла хотын дарга хатагтай Улрика Хаммарстрөм болон хотын ИТХ-ын 10 орчим гишүүд, Соёлын газрын дарга Матиас Лафоли, цаа бугын аж ахуй эрхлэгчидтэй тус тус уулзав.
Уулзалтуудын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, цаа бугын аж ахуй эрхлэгчид төдийгүй цаа бугын арьс боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, маркетингийн чиглэлээр мэдээлэл солилцов.
Хотын дарга Улрика Хаммарстрөмтэй хийсэн уулзалтын үеэр энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус хотын Соёлын газар, Соёлын сургуулийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо болох Шведийн соёлын долоо хоног арга хэмжээнд оролцох талаар мэдээлэл, санал солилцов.
Мөн үеэр Цаа бугын арьс боловсруулах Шведийн хамгийн том үйлдвэр “Керо” ХК, төмрийн хүдрийн “Каунис Айрон” компанид зочлон үйлдвэр, уурхайн үйл ажиллагаатай тус тус танилцав.