images

Элчин сайд Т.Жанабазар Шведийн Гадаад хэргийн яамны АНДГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгч О.Шлытертэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-11-23

326

Элчин сайд Т.Жанабазар Швед Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Оскар Шлытертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

 

            Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан эл ойг хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцов.

 

            Манай хоёр улс сайн харилцаатай бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ижил үнэт зүйлстэйг Оскар Шлытер тэмдэглээд дипломат харилцааны ойг тэмдэглэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.