images

СТОКХОЛМ ХОТНОО ЕВРОП ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН “EURO-2023” ФЕСТИВАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2023-06-05

399

Европ тивийн шатрын цомын аварга шалгаруулах энэхүү анхдугаар тэмцээнийг Монгол Улсаас Швед Улсад суугаа ЭСЯ болон Швед Улсын Стокхолм хотноо үйл ажиллагаа явуулдаг эх хэл, соёлын "ТӨГС БИЛЭГТ ТӨВ, Унгар улсын Дебрецен хотын "CHAMPION" мэргэжлийн сургалттай шатрын клуб зэрэг 17 олон нийтийн байгууллага хамтран 2023 оны 6 сарын 2-4 өдрүүдэд "МОНГОЛ ХҮН - МОНГОЛЫН БАЯЛАГ:  ОЮУНЛАГ,  ХҮЧИРХЭГ ИРЭЭДҮЙГ БИД ХАМТДАА" уриан дор зохион байгуулав. Тэмцээнд 8 хүртэлх, мөн 9-10, 11-12, 13-14 болон 15-18 насны хүүхдүүд,  мөн шатар сонирхогч болон чансаа өндөр тамирчдын нийт 7 ангилалд Швед, Унгар, Герман, Чeх, Испани, Финланд зэрэг орнуудаас 60 гаруй шатарчид амжилттай оролцож аваргуудаа тодруулав.

Дээрх арга хэмжээнд олон улсын шатрын их мастер, Д. Номин-Эрдэнэ оролцож, Шведийн Стокхолм хотын Шатрын клубын тамирчид болон чансаа өндөр нийт 23 шатарчидтай нэг зэрэг нөхөрсөг тоглолт хийснээс гадна 10 өргийг нүдээ боолттой нэг зэрэг тоглолт хийж олон түмний талархлыг хүлээв.