images

ЭЛЧИН САЙД Т.ЖАНАБАЗАР ШВЕД УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМАНД УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ мэдээлэл

2023-05-17

375

ЭЛЧИН САЙД Т.ЖАНАБАЗАР

ШВЕД УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

ЯАМАНД УУЛЗАЛТ ХИЙВ 

 

            Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар Швед Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Европын Холбоо, Олон улсын харилцааны газрын захирал Никлас Якобсонтой уулзаж, хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцов.

 

            Монгол Улс, Швед Улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах сонирхлоо монголын тал уулзалтын үеэр дахин нотолж, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Швед Улсад ажиллаж амьдарч буй 10 гаруй мянган Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Швед ийн тал манай хүсэлтийг яамны хаа болон холбогдох  агентлагуудын түвшинд судалж үзээд ойрын үед дахин ярилцахаа газрын захирал  Н.Якобсон мэдээлэв.