images

Эстони-Монголын парламентын бүлгийн даргатай уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-28

388

Элчин сайд Т.Жанабазар 2023 оны 3 дугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Эстони Улсын Парламент (Riigikogu)-ын гишүүн, Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хёвёльсонтой уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Т.Жанабазар Парламентын бүлгийн даргаар ажиллах хугацаандаа хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан К.Хёвёльсонд талархал илэрхийлэв.