images

Тартугийн их сургуульд Монгол судлалын тасаг нээгдэв

Мэдээ мэдээлэл

2023-03-28

418

Тартугийн их сургуульд Монгол судлалын тасаг нээгдэв

Бүгд Найрамдах Эстони Улсын хамгийн эртний, нэр хүндтэй Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахины судлалын төвд Монгол судлалын тусдаа тасаг (лаборатори) нээгдэв. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Т.Жанабазар, Тартугийн их сургуулийн Ректор Т.Ассер, Монгол Улсаас Эстони Улсад суугаа Өргөмжит консул Л.Каринди, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч А.Бирталан нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Энэ үеэр Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Гадаад харилцааны яам болон эрдэм шинжилгээний байгуулагуудаас хандивласан 100 орчим ном, судалгааны материалын дээж 30 ш номыг тус тасгийн эрхлэгч А.Соловьевад гардуулан өгч, цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол судлалын тасгийн нээлтийн үеэр 2023 оны 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Монгол: Уламжлал ба орчин үе” олон улсын хурал Тартугийн их сургуульд болов.