Хамтарсан бизнес уулзалт зохион байгуулах талаар ярилцав
Элчин сайд Т.Жанабазар Финландад ажиллах үеэрээ 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Finnpartnership” байгууллагын төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Биргит Невала, “Business Finland”-ын ахлах захирал Юса Сусиа нартай тус тус уулзаж Монгол, Финландын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Улаанбаатар хотноо хамтарсан бизнес арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцов.