images

Финландын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв

Мэдээ мэдээлэл

2023-03-28

296

Элчин сайд Т.Жанабазар 2023 оны 3 дугаар сарын 27-нд Финландын Гадаад хэргийн яамны Америк болон Азийн газрын ерөнхий захирал Яри Синкартай уулзаж, Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Энэ үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, Улаанбаатар болон Хельсинкид соёлын болон бусад арга хэмжээг зохион байгуулах, Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны протоколын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.