Норвегийн Desert Control компанийн LNC бордооны тухай
2024-10-07
Үржил шимгүй цөл газрыг газар тариаланд ашиглахуйц үржил шимтэй тариалангийн талбай болгон хувиргахад дунджаар 7-15 жилийн хугацаа шаардагддаг бол Норвегийн “Desert Control” компанийн патентлагдсан “Liquid Nano Clay /LNC/” бүтээгдэхүүн-туршлагыг ашигласнаар ердөө 7 цаг шаардагдана гэж тус компани үзэж байна.
Норвегийн “Desert Control” компанийн “Liquid Nano Clay /LNC/” буюу “Шингэн нано шавар” бүтээгдэхүүн нь тус компанийн патентлагдсан технологийн дагуу гаргасан шавар болон усны холимог аж. Уг 100% органик бодисыг хөрсөнд цацсанаар хөрсний 40-60 см-ийн гүнд давхарга үүсч, ус чийгийг өөртөө шингээдэг байна. Хөрсөнд үүссэн давхарга нь усыг өөртөө шингээж, ууршихаас сэргийлж, ургамал ургах таатай орчныг бүрдүүлэн, усны хэрэглээг 50-70% бууруулдаг ба үүссэн давхаргын амьдрах хугацаа доод тал нь 5 жил гэж үзжээ.
Ашиглах товч заавар:
Туршилтаар LNC болон бордоо суулгасан хөрсөнд ургах ургамлын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн төдийгүй хөрсөнд агаар нэвтрэх боломжтой тул мөөгөнцөр үүсч, ургамал ургах таатай орчныг бүрдүүлж байсан байна. Судалгаагаар цөлийг ургамалжуулсанаар гадаргын температурыг 15 хэмээр бууруулж, 1 га дахь нүүрс хүчлийн хийг 25 тонноор бууруулсан байна.
LNC бүтээгдэхүүний давуу тал: Бусад хөрсний үр шимийг нэмэгдүүлэх болон цөлжилттэй тэмцэх технологиудтай харьцуулахад LNC нь дараах давуу талтай гэж “Desert Control” компани үзэж байна. Үүнд:
- Усны хэрэглээг 50-70 хувь бууруулна.
- Бүхий л элсэрхэг хөрсөнд суулгаж болно.
- Хөрсийг хөндөх шаардлагагүй. https://www.bbc.com/news/av/business-43975519
- 100 хувь органик, хөсрийг тэтгэх үйлчилгээтэй, бүгдийг ургуулах боломжтой.
- Бүх төрлийн бордоотой хамт агшиглах боломжтой.
- Усалгааны системийг өөрчлөх шаардлагагүй.
- Ургамал ургасан хөрсөнд нэмж ашиглах боломжтой зэрэг болно.
Зарим туршлагаас харахад:
- “Desert Control” компаниас Египет болон Кувейтийн элсэрхэг хөрсөнд хийсэн туршилтаар “Liquid Nano Clay /LNC/” бүтээгдэхүүнийг ашигласан хөрс нь боловсруулаагүй талбайгаас 416% өндөр ургац авсан байна.
- Уг бүтээгдэхүүн нь элсний нүүдлийг 27м/сек хурдтай салхинд зогсоож байгаа нь Хятадын Шинжлэх ухааны академийн Хүйтэн, хуурай бүсийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн туршилтаар тогтоогдсон байна.
- Египетийн Цөлийн судалгааны төвийн туршилтаар LNC-ийн найрлаган дахь үхрийн ялгадас нь тодорхой төрлийн мөөгөнцөр үүсэх гол эх үүсвэр болж, уг мөөгөнцөр нь ургамал ургах таатай орчныг бүрдүүлж байгаа тухай мэдээлжээ.
- “Desert Control” компани нь 2019 оноос эхлэн Дубайн Био хөдөө аж ахуйн олон улсын төвтэй хамтран лабораторийн болон талбайн туршилтыг эхлүүлсэн бөгөөд туршилтын үр дүнд усны хэрэглээг ердийн үеийнхээс 50% бууруулж, ургамал ургах орчныг амжилттай бүрдүүлсэн байна.
- Зардлын хувьд хөрсний бүтцээс хамаарч 1м2 талбайд 2-5 ам.доллар болсон ба 1 га элсэн цөлд 1,800-9,500 ам.доллар болсон ажээ.
- 2019 оны 2-р хагасаас ашгийн төлөө нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 5,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан, цаашид LNC боловсруулах 2 шинэ төхөөрөмж болон явуулын LNC боловсруулах төхөөрөмж хөгжүүлэхээр болсон нь ирээдүйд зардлыг бууруулна гэж үзэж байгаа ажээ.
Өрсөлдөгч бусад технологийн шийдлүүд:
- Шавар болон элсний холимог: Энэ технологийг олон мянган жилийн турш тариаланчид ашиглаж ирсэн хэдий ч хөрсийг шавартай холих нь ухах, зуурах зэрэг маш их хэмжээний хөдөлмөр шаардахаас гадна LNC технологиос 10 дахин их шавар шаардагдана.
- Полимер болон элсний холимог: Полимер нь өөрийн жингээс 100,000% хэмжээний усыг богино хугацаанд шингээж авах чадвартай тул өндөр өгөөжтэй хэдий ч хөрсний ургамлын үндэс байх хэсэгт хөрстэй холих, дээгүүр нь бусад давхрагуудыг суулгах зэрэг нь хөдөлмөр ихээр шаардахаас гадна LNC холимог шавраас илүү өндөр үнэтэй байдаг байна.
- Био-сагс: Био-сагсанд хөрс, ус, бордоо зэргийг хийж, нэг бүрчлэн хөрсийг ухаж суулгаснаар ургамал ургах таатай орчныг бүрдүүлдэг боловч өндөр зардлаар суулгах шаардлагатай.
- Био-нүүрс: Хөрсний нэмэлт болгон ашигладаг нүүрс бөгөөд Полимер болон хөрсний холимогтой адилаар ургамлын үндэс байх хэсэгт буюу хөрсний тодорхой гүнд суулгаснаар үр ашигтай байдаг тул өндөр зардлаар бүтдэг байна.
Дээрх чиглэлээрх санал хүсэлт явуулах хаяг: [email protected]