Норвегийн Тэтгэврийн нөөц сан, Глобал
2024-10-07
Сангийн тухай
Засгийн газрын тэтгэврийн сан нь газрын тосны орлогыг Норвегийн эдийн засаг руу урт хугацаанд үечлэн оруулах төсвийн бодлогын хэрэгсэл болох зорилгоор 1990 онд байгуулагдсан. 2006 онд тэтгэврийн шинэтгэлийн нэг хэсэг, ирээдүйд бий болох тэтгэврийн огцом өсөлтийг хангахад шаардлагатай засгийн газрын хуримтлалыг бий болгох зорилгоор сангийн нэрийг Засгийн газрын тэтгэврийн сан-Глобал гэж өөрчилсөн. Хэдий тийм боловч одоогоор сангаас тэтгэврийн чиглэлээр зарцуулалт хийх зохицуулалтгүй байна.
Улсын төсвийг газрын тосны үнийн хэлбэлзлээс ангид байлгах ба эдийн засгийн халалтаас сэргийлэхийн тулд гадаадад хөрөнгө оруулах, Норвегийн одоогийн болон ирээдүйн иргэдэд зориулж хуримтлал үүсгэх гэсэн гол 2 зарчмаар ажилладаг. Тус сан нь хадгаламжийн болон тогтворжуулалтын зорилгыг агуулдаг.
Санд жил бүр санд 35 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирдэг, жилийн хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин нь 4.5% байдаг.
Сангийн орлого нь газрын тосны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдэнэ. Үүнд:
- Газрын тосны олборлолттой холбоотой татварын орлого
- Газрын тосны үйл ажиллагаатай холбоотой нүүрстөрөгчийн ялгаруулалтын татвар
- Төрийн санхүүгийн шууд хүүгийн үйл ажиллагааны болон бусад орлого,
- Statoil төрийн өмчийн оролцоотой компанийн ногдол ашиг
- Тэтгэврийн даатгалын сангаас хийгдэх шилжүүлэг
- Норвегийн татвар-Ердийн Татвар 28%+ Онцгой татвар 50%=>нийт татвар 78%
Зарцуулалтын хувьд газрын тосны бус төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр тусгаж өгсөн.Сангийн яам нь сангийн удирдлагын ерөнхий зааварчилга өгч, сангийн үйл ажиллагаанд хяналт тавина. Сангийн удирдлагыг Норвегийн төв банкны харьяа Норвегийн төв банк- Хөрөнгө оруулалтын менежментийн компани (Norges Bank Investment Management, NBIM) гүйцэтгэдэг. Норвегийн төв банк нь сангийн стратегийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын мандат, эрсдэлийн удирдлагын зарчим, жил бүрийн санхүүгийн тайланд хийх зохицуулалт зэргийг NBIM-д гаргаж өгдөг. Хөрөнгийг байршуулахдаа ёс зүйн зааварчилгааг дагаж мөрдөн, ёс зүйн зөвлөлөөр хянуулдаг. Энэ дагуу хүчирхийлэл, хүний эрхийн эсрэг, авилгал хээл хахуультай, байгаль орчныг сүйтгэдэг зэрэг шалтгаанаар зарим компаниудыг хөрөнгө оруулалтын жагсаалтаасаа хасдаг.
Норвегийн сангийн яам нь Норвегийн төв банк, хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан Засгийн газрын тэтгэврийн сангийн тухай хуулийн дагуу ирээдүйд үүсэх татварын дарамтыг бууруулах зорилгоор Норвегийн тэтгэврийн сан-Глобалд хөрөнгө хуримтлуулан удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Норвегийн баялгийн сангийн загвар ба гол онцлог
- Сангийн үүрэг нь төсвийн процессыг чадваржуулах хэрэгсэл болдог.
- Улсын төсөвт орсон газрын тосны орлогыг бүхэлд нь тухайн сан руу шилжүүлдэг.
- Сангаас газрын тосны бус төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор зарцуулалт хийнэ.
- Сангийн зарцуулалтын дүрмээр газрын тосны орлогын зарцуулалт сангийн бодит өгөөж буюу тооцоолсноор 4 хувьтай тэнцэнэ.
- Зөвхөн гадаадад хөрөнгө байршуулна. Энэ нь эрсдэлийг тараан байршуулж, тогтвортой санхүүгийн өгөөжийг өгнө. Мөн дотоодын газрын тосны бус эдийн засгийг газрын тосны үнийн хэлбэлзлээс хамгаална.
- Газрын тосны бус салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого явуулдаг.
2.21 Норвегийн баялгийн сангийн онцлог
Сангийн институцийн зохион байгуулалт
Stortinget (Норвегийн парламент) |
Сангийн яам Хяналт: Ерөнхий аудитор |
Төв банкны гүйцэтгэх зөвлөл Хяналт: Хяналтын зөвлөл болон дотоод аудит |
NBIM, Төв банк, хөрөнгө оруулалтын менежмент Хяналт: Гүйцэтгэх зөвлөл, Төв банкны дотоод аудит |
Эрх мэдлээ төлөөлүүлэх, зохицуулалт хийх |
Гүйцэтгэл болон эрсдэлийн талаар тайлагнах |
Дотоод болон гадаад менежерүүд Хяналт: NBIM-н хяналт болон хэрэгжүүлэх нэгж |
2.22 GPFG-Хяналт шалгалтын үр ашигтай систем, Удирдлагын загвар Норвегийн парламентаас Засгийн газрын тэтгэврийн сан-Глобалын тухай хууль эрх зүйн хүрээг тодорхойлж өгдөг. Сангийн яамнаас Засгийн газрын тэтгэврийн сангийн удирдлагын менежмент болон мандатад ерөнхий зарчмыг баталдаг. Сангийн удирдлага нь Норвегийн төв банкаар итгэмжлэгдэх бөгөөд Төв банк нь төв банкны хөрөнгө оруулалтын удирдлагаар(NBIM) төлөөлүүлэн хөрөнгө оруулалтыг удирдана. Төв банкны дотоод аудитын нэгж нь банкны гүйцэтгэх зөвлөлийн нэрийн өмнөөс хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.
Гүйцэтгэх зөвлөл
Гүйцэтгэх зөвлөл нь Норвегийн төв банкны үйл ажиллагааны хүрээнд хариуцлага хүлээх бөгөөд Консулын албаны захирагчийн томилсон 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Төв банкны захирал болон орлогч захирлууд нь уг гүйцэтгэх зөвлөлийн захирал болон гүйцэтгэх захирлын үүргийг тус тус гүйцэтгэнэ.
Уг зөвлөл нь NBIM-н сангийн удирдлагын зааварчилга болон стратегийг тодорхойлж өгнө. NBIM нь зардал үр ашгийн харьцааг зохистой найдвартай түвшинд хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэх, идэвхтэй хөрөнгө эзэмшигчийн урт хугацааны санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалах болон сангийн санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Мөн NBIM нь Норвегийн засгийн газрын тэтгэврийн сангийн хөрөнгийг удирдахын зэрэгцээ Норвегийн төв банкны гадаад валютын урт хугацааны нөөцийн асуудлыг хариуцан ажиллана. NBIM-н ахлах гүйцэтгэх мэргэжилтэн нь сангийн хөрөнгийн өдөр тутмын удирдлагын асуудлын хүрээнд хариуцлага хүлээх бөгөөд гүйцэтгэх зөвлөлд шууд үйл ажиллагаагаа тайлагнана.
Гүйцэтгэх зөвлөл нь сангийн өгөөж, эрсдэлийн түвшин болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын асуудал, дүрэм журмын хэрэгжилт зэрэг асуудлуудын хүрээнд тайлан мэдээллийг хүлээн авна. Мөн гүйцэтгэх зөвлөл нь урьдчилан тодорхойлсны дагуу аудит болон нөхөн олговрын дэд хороог байгуулна. Нөхөн олговрын хороо нь NBIM-н гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх захиралд үйл ажиллагаагаа шууд тайлагнадаг бусад ахлах менежерүүдийн цалин хөлсний асуудлаарх саналаа боловсруулан ТУЗ-д танилцуулна. Хороо нь мөн гүйцэтгэлд суурилсан төлбөрийн төлөгдөх зарчим болон жилд төлөгдөх гүйцэтгэлд суурилсан төлбөрийн дүнг бэлтгэж танилцуулна.
Аудитын хороо нь эрсдэлийн удирдлага болон хяналттай холбоотой асуудлуудаар санал оруулахын зэрэгцээ санхүүгийн тайлангийн асуудлуудад мөн санал оруулна. Банкны дотоод аудитын нэгж нь хорооны хэрэг эрхлэх газраар хэрэгжин ажиллана.
Хяналтын зөвлөл
Хяналтын зөвлөл нь парламентаас томилогдсон 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Уг хяналтын зөвлөлөөр Норвегийн төв банкны үйл ажиллагаа болон түүний дүрэм журамтай нийцэж байгаа эсэх талаарх асуудлуудыг авч үзнэ. Энд гүйцэтгэх зөвлөлд банкны үйл ажиллагааны хяналтыг хангалттай хэрэгжүүлж байгаа эсэхэд болон бусад дүрэм журам, шийдвэр гаргалтууд, гэрээ хэлцэл, холбогдох хууль тогтоомжууд зэрэгтэй үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулан гүйцэтгэж байгаа талаарх асуудлыг авч үзнэ. Уг зөвлөл нь банкны гадаад аудиторыг томилох ба аудиторын төлбөр, банкны төсөв зэргийг батлах бөгөөд жилийн санхүүгийн тайлангуудыг шалгаж баталгаажуулна. Зөвлөл нь мөн парламентад өөрийн ажилтай холбоотойгоор жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг мэдээлнэ.
Сангийн хөрөнгө оруулалтын бодлого
Хөрөнгө оруулалтын хуваарилалт: Шууд ба пассив хөрөнгө оруулалтын стратеги баримталж, хөрөнгийн 95%-ийг өрийн үнэт цаас, бонд болон хувьцаанд 5%-ийг үл хөдлөх хөрөнгөнд оруулдаг.
Хөрөнгө оруулалтын бүс: 100% гадаадад хөрөнгө оруулалт хийдэг.
- Ази-14%
- Европ-50%
- Америк, Африк, Ойрх Дорнод -36%
Хөрөнгө оруулалтын валют:
Хөрөнгө оруулалт хийсэн бүсийн валютаар буюу евро, паунд, Швед крон, Швейцар франк, Данийн крон, Канад доллар, Америк доллар, Австрали доллар, Японы иен, Шинэ Зеланд доллар, Сингапур доллар зэрэг валютаар хөрөнгөө байршуулдаг.
Хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлт:
- Хувьцаа-FTSE индекс
- Тогтмол орлоготой үнэт цаас-Barclay bond индекс
- Үл хөдлөх хөрөнгө-Investment Property Databank
Сангийн кастодиан:
Норжес банк олон улсын төлбөр тооцоо хийлгэх нэг касдотиан байгууллагыг ажиллуулдаг нь JP Morgan Chase Bank N.A юм. Мөн Citibank N.A-г нөөцийн жагсаалтад байлгадаг.
Гүйлгээ (transaction settlement): Норгес банк back/middle settlement –ий үйлчилгээг State Street Corporation-аас авдаг. Мөн тооцооны брокероор (clearing broker) Goldman Sachs ба UBS-ыг голлох брокероороо ажиллуулдаг.
Санхүүгийн гүйлгээ:
Норвегийн төв банк дотоод нягтлан бодох бүртгэл, тайлагналдаа Unit4 business Software-ийн Agresso ERP системийг хэрэглэдэг.
Бэнчмарк:
- FTSE International Ltd for the equity portfolio
- Barclays Capital Inc. for the fixed income portfolio
- IPD (Investment Property Databank) for the real estate portfolio
Хөрөнгө оруулалтын зах зээлийн тоон мэдээлэл: Хөрөнгө оруулалтын тоо мэдээллээ дараах эх сурвалжаас олж авдаг.
- Bloomberg
- Thompson Reuters
Зах зээлийн эрсдэл : Портфолиогийн зах зээлийн эрсдэлийг MSCI-ийн RiskManager Эрсдэлийн загвар ашиглан тооцоолдог.
Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ:
State Street Administration Services (UK) болон салбарууд нь үл хөдлөх хөрөнгө дээр захиргааны болон нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг.
Зээлжих зэрэглэл:
- Fitch Ratings Ltd.
- Moodys Corporation
- Standard & Poors Financial Services LLC
2.23 Топ 10 санхүүгийн хэрэгсэл:
Үнэт цаас |
Тогтмол орлоготой үнэт цаас |
||
Гадны мэргэжлийн байгууллага:
Хөрөнгийг удирдахдаа Төв банк нь, мөн гаднын байгууллагуудыг хөлсөлж удирддаг ба 2009 оны байдлаар хувьцааны хөрөнгө оруулалтын 18%-ийг 25 хөрөнгө оруулалтын компани, бондын 16%-ийг 22 хөрөнгө оруулалтын компаниар удирдуулдаг.