Данийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын тухай
2024-10-01
Дани Улс нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн орон бөгөөд үндэсний нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 29% нь аж үйлдвэрийн салбарт, 6% нь хөдөө аж ахуй, 65% нь үйлчилгээний салбарт тус тус ногддог. Гадаад худалдааны нийт эргэлт 200 орчим тэрбум ам.доллар бөгөөд экспортын 25 орчим хувийг хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дангаараа эзэлдэг. Дани улсын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь дэлхийн зах зээлийн 2 хувийг эзэлдэг бол нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд нэгт ордог.
Дани Улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадад борлуулдаг Европын холбооны тав дахь том экспортлогч орон юм. Борлуулалтын гол зах зээл нь Герман, Их Британи, Япон, Швед.
Газар тариалан
Дани улсын газар нутгийн 2/3-т газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Тариалангийн талбайн хэмжээ 2.7 сая га бөгөөд энэ нь тус улсын нийт нутаг дэвсгэрийн 62 хувийг эзэлдэг. Үр тарианы тариалангийн талбайн хэмжээ 1.5 сая га. Хөрсний үржил шим харьцангуй муу гэж үздэг ч улаан буудай, арвай, овьёос, хөх тариа, pane, төмс, хүрэн манжингийн өндөр ургац авдаг.
Үр тариа, тэжээлийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том аж ахуйн нэгж нь 8 тэрбум долларын эргэлтгэй "DLG A.m.b.a" концерн юм. Тус концерн 5 мянган ажилчинтай, Герман, Швед, Польш, Балтийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Dragsbaek Maltfabrik A/S, Sophus Fuglsang Export-Maltfabrik A/S, Danish Malting Group A/S зэрэг компаниуд арвай, шар айрагны соёолжыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Данийн "Carlsberg" концерн нь шар айрагүйлдвэрлэгчийн дэлхийн топ таван компанийн нэг бөгөөд дэлхийн шар айргийн зах зээлийн 10 орчим хувийг эзэлдэг. Дэлхийн 48 улсад үйл ажиллагаа явуулдаг 92 салбар компанид 45 мянга гаруй хүн ажилладаг. “Carlsberg” жил бүр 150 орчим сая гектолитр шар айраг, мөн 30 гаран сая гектолитр ус, ундаа үйлдвэрлэдэг.
Гахайн уйлдвэрлэл
Гахайн махны салбар нь үүлдэр, махны чанар, эрүүл ахуй, гарал үүсэл зэргээр дэлхийд тэргүүлдэг. Тус улсад ойролцоогоор 5000 гахайн аж ахуй үйл ажиллагаа явуулж жилд 32 сая толгой гахай үржүүлдгээс 14 саяыг нь амьдаар нь Европын холбооны болон бусад орнуудад экспортолдог. Гахайн мах болон амьд гахайн
экспорт нь тус улсын хөдөө аж ахуйн экспортын талаас илүү хувийг, нийт экспортын 5 орчим хувийг тус тус эзэлдэг юм байна /2020 онд нийт 3,2 тэрбум ам.долларын гахайн мах экспортолсон/. Гахайн аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг дэлхийн 120 гаруй зах зээлд экспортолдог. Үндсэн худалдан авагч нь Герман, Польш улсууд юм.
2021 онд тус улс нийт 4,7 тэрбум ам.долларын өртөг бүхий 2,03 сая тонн гахайн мах экспортолсон байна.
Сүүлийн 30 гаран жилийн хугацаанд тус улсад гахайн фермийн үйл ажиллагаа, түүний бүтцэд ихээхэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал, 1990-ээд онд Данид 27 мянган гахайн ферм байсан бол гахайн тоо толгойг бууруулахгүйгээр фермүүдийн тоог даруй 10 дахин цөөлж 2021 оны байдлаар 2576-д хүргэсэн байна. Өмнө нь ихэнх фермүүд гахайг төрөхөөс эхлээд нядлах хүртэл өсгөж үржүүлдэг бүтэн мөчлөгөөр үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө бүх фермийн зөвхөн гуравны нэг нь бүрэн мөчлөгт хэвээр үлдсэн бөгөөд үлдсэн хэсэг нь үйлдвэрлэлийн үе шатлалын аргаар ажиллаж байна.
Данийн гахайн аж ахуй эрхлэгчдийн хамтарсан “Danish Crown” компани нь гахай, үхрийн мах боловсруулах хамгийн том, олон салбар бүхий үйлдвэр юм. Тус компани нь нийт 23,000 ажилтантай, жилд 1 сая тонн орчим мах боловсруулж, Хятад, АНУ, Герман Польш зэрэг 140 гаруй улсад экспорт хийдэг ба мал нядалгаа, мах боловсруулалт, махны савлагааны бүрэн автомат 24 цагийн технологи нь мах боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэх гол тулгуур болдог аж.
Дани нь гахайн аж ахуй эрхлэх урт хугацааны түүхэн туршлагатай тул “Danish Crown” компанийн үйлдвэрүүдийн технологиудыг бүгдийг тус улсын дотоодын компаниуд хангадаг ба хамгийн сүүлд нэвтрүүлсэн мэдээллийн технологи нь гахай бүрийг нядалгааны хэсэгт ирэхэд жин, эрүүл мэнд, махны хувь хэмжээ зэргээр тус бүрчлэн зургийн хамт мэдээлэл үүсгэж, үйлдвэрийн шат дамжлага бүрт бүртгэл хийж, боловсруулсан махны цогц мэдээлэл үүсгэснээр захиалагчийн хүсэлтэд нийцүүлэн нөөцийг зохистой хуваарилж, цаг хугацаа, зардал хэмнэдэг байна. Тус компанийн 2004 онд ашиглалтад оруулсан үйлдвэр нь долоо хоногт 86,000 гахай нядпах, мах боловсруулах хүчин чадалтай, 78,000 m2 үйлдвэрийн талбай бүхий, 1500 ажилтантай бөгөөд 270 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж байжээ.
Сууний уйллвэрлэл
Дани улсад 500 гаран мянга саалийн үнээтэй. Ойролцоогоор 70 хувь нь Голштейн үүлдрийн, үлдсэн нь Данийн улаан (Viking Red), Данийн Жерси (Danish Jersey), улаан голштейн (Red Holstein) болон эрлийз үүлдрийн үүлдрийн үнээ байдаг.
Дани сүүний үхэр нь өндөр ашиг шимтэй жилд 10 мянга хүртэл литр сүү нэг үхрээс авдаг, үржлийн чанараараа Европт тэргүүлдэг. Данийн үржлийн малын хамгийн том нийлүүлэгч бол 1994 онд Bovi-Select A/S болон Bovidan A/S компаниудыг нэгтгэснээр үүссэн “Bovi-Danmark A/S “компани юм. Малын эрүүл мэнд, тэжээлийн хангамжийн чанарт хатуу хяналт тавьдаг нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, түүний дотор сүү, сүүн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр амжилттай экспортлох гол хүчин зүйл болдог.
Дани Улс нийт боловсруулсан сүүнийхээ талаас илүү хувиар бяслаг (468 сая кг) үйлдвэрлэж экспортолдог. Үлдсэнзэр нь хуурай сүү (253 сая кг-аас 194 сая кг-ыг экспортолдог), савласан шингэн сүүн бүтээгдэхүүн (787 сая кг-аас 106 сая кг), цөцгийн тос(73 сая кг-аас 49 сая кг-ыг экспортод гаргадаг) үйлдвэрлэдэг юм байна (73 сая кг-аас 49 сая кг-ыг экспортод гаргадаг).
Данийн сүүний фермүүд жилд нийт 5.6 тэрбум кг сүү боловсруулдаг, нэг сүүний фермер дунджаар 210 саалийн үнээтэй байдаг.1 Сүүний салбар нь хоршоод болон хувийн хэвшлийн 20 гаруй жижиг, дунд хэмжээний сүүний компаниудаас гадна хэд хэдэн фермээс бүрддэг юм байна.
Хамгийн том нь Дани-Шведийн хамтарсан “Aria Foods” компани бөгөөд сүүн бүтээгдэхүүн нь жилд боловсруулж буй хэмжээгээр дэлхийд 4-т ордог, Скандинавын хамгийн том сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Aria Foods компани дэлхийн 13 улсад үйлдвэрлэлийн байгууламжтай, мөн 20 улсад борлуулалтын салбар компаниудтай. Тус компанийг 2005 онд 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд 400,000 тонн бүх төрлийн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Түүхий сүүг хуурай сүү болгох процессыг түргэвчлэх, шүүх, хатаах шинэ технологитой энэ үйлдвэрийн бүтээн байгуулалт, тоногтөхөөрөмжийг Данийн Gea Niro A/S компани нийлүүлсэн байна.
Дани улсын сүүний фермүүд нь бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрт хамрагддаг байна.
Данийн Хөдеө аж ахуй. хунсний зөвлел
Данийн Хөдөө аж ахуй, хүнсний зөвлөл нь тус улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлзгчдийн төлөөлдөг байгууллага бөгөөд эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэдэг.
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл нь 150,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг Дани улсын хамгийн том үйлдвэрлэлийн салбар бөгөөд жилийн 15 орчим тэрбум еврогийн өртөг бүхий экспорт хийж байна.
Тус зөвлөл нь Данийн хөдөө аж ахуй, Max, гахайн мах үйлдвэрлэгчдийн зөвлөл, Сүү, сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, гахайн аж ахуйн холбоод нэгдсэнээр анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд эдгээр салбарын эрх ашгийг төлөөлөх, худалдааны бодлого боловсруулах, хууль тогтоомжийн орчинг сайжруулах, мөн салбарын хэмжээнд судалгаа шинжилгээ, шинэтгэл хийх зэрэг өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг болно.
ДҮГНЭЛТ
Манай улсын хувьд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг бага, нэг малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний гарц, малын тэжээлийн хангамж, хүртээмж хангалтгүй, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг, орлого доогуур, алдагдалтай байдаг. Монгол-Данийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа эхлэл төдий байгаа ч хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Дани Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Тухайлбал, хөдөе аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын, сүү, сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, фермерийн эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах, туршлага судлах боломжтой байна.