Данийн Аведоре цахилгаан станцын тухай

2024-10-01


Дани улс эрчим хүчнийхээ 80%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. 2020 онд тус улсын нийт эрчим хүчний 50%-ийг нар, салхинаас /нар-4%, салхи-46%/ 20%-ийг биомасс болон бусад сэргээгдэх эх үүсвэрээс, 10%-ийг чулуужсан нүүрсний эх үүсвэрээр тус тус бүрдүүлжээ. 1996 онд Дани улс нүүрсээр ажиллах шинэ эх үүсвэр ашиглахыг хориглосон бөгөөд 2050 он гэхэд бүх салбарыг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавьсан.

Данийн нийслэл Копенхаген хотын өмнөд мужид орших “АВЕДОРЕ” Avedore цахилгаан станц нь 1990 онд анх байгуулагдсан, одоо 2 дэд станцтай/1990 болон 2001 онд ашиглалтад орсон/, дангаараа 600,000 өрхийг эрчим хүчээр, 215,000 өрхийг дулаанаар хангах, нийт 801 МВт-ын цахилгаан, 915 МЖ-ын дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ногоон технологи бүхий тус улсын хамгийн том, уян хатан, үр ашигтай цахилгаан станцуудын нэг аж. Данийн нийт цахилгаан эрчим хүчний 49%, дулааны 35%-ийг үйлдвэрлэдэг.

“АВЕДОРЕ” станц нь Данийн эрчим хүчний томоохон компани болох Орстед эзэмшлийнх бөгөөд уг компанийн 50.1%-ийг Засгийн газар эзэмшдэг аж. Тус компани 2023 он гэхэд нүүрсийг бүрмөсөн халахаар шийдэж, чулуужсан нүүрс, байгалийн хийнээс эрчим хүчний тогтвортой эх үүсвэр биомассыг ашиглах техник, технологийн шилжилтийг 2002 оноос эхлүүлсэн байна. Улмаар байгалийн хий болон газрын тосны эх үүсвэр бүхий “Аведоре 2” станцийг 2014 онд, нүүрсний үндсэн эх үүсвэр бүхий “Аведоре 1” станцийг 2016 онд биомассын эх үүсвэрт шилжүүлээд байна. Энэхүү технологийн шилжилтийг 0rsted нь VEKS компанитай хамтран хэрэгжүүлж, 2006-2019 онд нүүрсний эх үүсвэрийг 81%-иар бууруулж, хүчин чадлаа 4,7%-иар нэмсэн ба уг төсөлд ойролцоогоор 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.

“АВЕДОРЕ” станцид технологийн шинэчлэлт хийгдснээр эрчим хүчний тогтвортой эх үүсвэр -биомассын түлш болох модны үртсэн шахмал /wood pellets/ болон сүрэл /straw/ -ийг үндсэн эх үүсвэрээр ашиглах болсон. Эдгээр ногоон түлшийг ойн аж ахуй, модны үйлдвэрийн хаягдлаас гаргадаг ба Балтийн тэнгисийн орнуудаас усан онгоцоор тээвэрлэн тус станцид нийлүүлдэг байна. Түлшний уян хатан чанарыг хадгалахын тулд “Аведоре 1” станц одоогоор нүүрс түлэх боломжтой хэвээр байгаа ба тус станц жилд ойролцоогоор 350,000 тонн биомасс боловсруулдаг, 258 МВт цахилгаан, 370 МВт дулааны хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний илүүдлийг төвлөрсөн дулаанд ашигласнаар үр ашгийг 91%-д хүргэсэн.

Тайлбар:

1- уурын зуух, 2- нүүрс бутлагч, 3- галын хотолт, 4- хийн хоолой болон генератор, 5- дулаан солилцуур, 6- тэжээлийн насос, 7- азотгүйжүүлэх deNOx төхөөрөмж, 8- агаарыг халаагч, 9-үнс тусгаарлагч, 10- хүхэргүйжүүлэх төхөөрөмж, 11- гипс хадгалах банк, 12- яндан хоолой

Техникийн шинэчлэлтээр туузан дамжуулах систем болон модны үртсэн шахмалд зориулан түлш бэлтгэх системдээ шинэчлэлт хийсэн. Түлшний эх үүсвэр хадгалах хоолойг тэжээлийн хосолсон систем буюу модны үртсэн шахмал, эсвэл нүүрсээр

тэжээх боломжтой болгосон. Мөн өмнө ажиллаж байсан нүүрс бутлагчийг модны үртсэн шахмалд тохируулж, агаар хөргөгч суурилуулсан байна. Ингэснээр модон үрлийг уурын зуух руу үлээлгэхээс өмнө /38 кг/сек-ын хурдтай/ буталж, агаарын хөргөгч нь уурын зууханд хүрэхээс өмнө буталсан шахмалыг асаахгүй нөхцөлийг бүрдүүлдэг.
Технологийн ерөнхий процессыг харуулав
1.    Түлш

Эдгээр цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэдэггүй бөгөөд харин эрчим хүчийг цахилгаан, дулаан болгон хувиргадаг байна. Модны үртсэн шахмал, сүрэл нь үндсэн түлш хэдий ч нүүрс, байгалийн хий болон тосыг түлшээр ашиглах боломжтой. Түлшинд агуулагдах энергийг химийн энерги гэх ба цахилгаан станцын орцыг бүрдүүлдэг.

2.    Бойлер

“АВЕДОРЕ” станцид эхлээд модны үртсэн шахмал болон нүүрсийг буталдаг. Буталсан түлшийг уурын зуухны дотор байрлах галын хотолд 1200-1500С°-т шатаагаад зуухны эргэн тойронд байрласан экран хоолойнд байгаа усыг буцалгаж, өндөр даралт температуртай уур үйлдвэрлэдэг. Энэ явцад химийн энерги дулааны энерги болж хувирдаг. Тус цахилгаан станцын хамгийн өндөр бойлер зуух нь 80м бөгөөд энэ нь Копенхагены цамхгаас 2 дахин өндөр юм.

3.    Хийн хоолой 

Хийн хоолойд дулааны энергийг кинетик энерги болгон хувиргадаг. Хоолой нь урт төмөр голоос бүрдэх ба босоо ам нь олон мянган ажлын хүрзээр тоноглогдсон байдаг. Уурын кинетик энергиэр турбины ажлын хүрзэнд цохиж, 600С°, 300 бар-ын даралттайгаар голыг эргүүлэн механик энергид шилжүүлдэг. Уур нь асар их хэмжээний энерги агуулдаг бөгөөд турбины голыг минутанд 3000 эргүүлдэг.

4.    Генератор

Турбинтай нэг голоор холбогдсон генераторт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээдэг. Генераторын гол дахь цахилгаан соронз нь минутанд мөн 3000 эргэж, энэ эргэлт нь соронзон оронд гүйдэл үүсгэдэг байна.

5.    Цахилгаан ба дулаан

“АВЕДОРЕ” станцын үйлдвэрлэсэн цахилгааныг Нордикийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд түгээдэг. Энэхүү сүлжээ нь Нордикийн орнууд болон Герман улстай холбогдсон уялдаа бүхий томоохон систем бөгөөд илүүдэл болон дутагдалтай байгаа эрчим хүчийг харилцан шилжүүлэн хангаж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгадаг уян хатан систем юм. Түүнчлэн, уурын турвины тохируулагатай авалгуудаас тодорхой хэмжээний уур авч халаагчуудаар дулаан солилцож хэрэглэгчдийн дулааны эрчим хүчийг хангадаг байна.

Станциас ялгарч буй хийг гадагшлахаас өмнө хэд хэдэн шүүлтүүрээр дамжуулж барьдаг ба энэхүү хийн цэвэрлэгээ нь дараах үйл явцаас бүрдэнэ. Үүнд:

-    Үнсийг цуглуулах /дараа нь бордоо, тусгаарлагч материал болгон ашиглах боломжтой/,

-    Азотын давхар исэл /Ыох/-ийг барих,

-    Үнсийг барих /цемент болон бетононд дахин ашиглах боломжтой/,

-    Хүхрийн давхар исэл /Sox/ болон хүнд металлуудыг барьдагбайна.

“АВЕДОРЕ” станц нь уурын прамер, даралт, температурын үзүүлэлтээр өндөр, дулаан хадгалах банктай, азотгүйжүүлэх, хүхэргүйжүүлэх, утааны хийтэй цуг хаягдаж буй үнсийг цуглуулж барих төхөөрөмж бүхий очин үеийн дэвшилтэт супер критик технологитай цахилгаан станц юм байна.

Тус станцын техникийн болон захиргааны газарт 140 хүн ажилладаг.
Дүгнэлт:

1.    Энэ станцын гол онцлог нь байгалийн хий, газрын тос, сүрэл, модны үртсэн шахмал зэрэг олон төрлийн түлш ашиглаж цахилгаан, уур үйлдвэрлэдэг. Тухайн түлшин дэх эрчим хүчний нөөцийн 94 хүртэлх хувийг ашигладаг хамгийн үр ашигтай станц гэж үздэг.

2.    Олон түлш хэрэглэдэг учир цамхаг бойлер босгож түүнээ уурын турбин болон цахилгааны генератортой холбодог байна. Иймээс бойлер, түлшний ложистик 

болон шаталтын систем нь нүүрс, газрын тос, байгалийн хий болон модны шахмал үртэсийн алийг нь ч 100 хувь ашиглаж болдог аж.

3.    Сүрэл ашигладаг биомассын бойлерыг тусд нь байгуулж уурын циклтэй шууд холбосон бөгөөд цагт 25 тн сүрэл шатааж 120МВ өндөр даралтын уур үйлдвэрлэдэг.

4.    Түлшний түүхий эдээ хадгалах тус бүр нь 100,000th багтаамжтай 2 агуулахтай. Нийт эзлэхүү нь 125,000мЗ аж.