Монгол - Норвегийн харилцаа

2024-07-29


Нэг. Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа

Монгол, Норвегийн хооронд 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2009 оноос Шведийн Хаант Улсаас, Норвег Улс БНХАУ-аас тус тус хавсран сууж байна.

  • Элчин сайд Сигне Брудесет ИЖБ-ээ 2019 оны 11 дүгээр сарын 7-нд барьсан.

Харилцааны байдал

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

- 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж;

- 2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа;

- 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж;

- 2007 онд Гадаад хэргийн сайд Н.Энхболд;

- 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж;

- 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн;

- 2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулга

 

Норвегийн талаас:

- 1999 онд Парламентын дарга хатагтай Кирсти Грөндаль;

- 2004 онд Парламентын дарга ноён Ёрген Космо;

- 2006 онд Парламентын дэд дарга ноён К.Хаген;

- 2008 онд НорвегийнУгсаа залгамжлах Хунтайж Хаакон (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Сайн санааны элчийн хувиар);

- 2013 онд Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдэ (АОХН);

- 2016 онд Гадаад хэргийн сайд Бөрге Бренде (АСЕМ)

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа

Худалдааны нийт эргэлт 1.32 сая ам. доллар (2023 он)

Экспорт: 100.0 мянган ам. доллар

Импорт:  1.2 сая ам. доллар

 

Экспортын гол бүтээгдэхүүн: Гутал, сүлжмэл эдлэл

Импортын гол бүтээгдэхүүн: Иллэгийн аппарат, тун хэлбэрт савлагдсан эм, радио телефон, телевизийн дамжуулах төхөөрөмж, телевизийн камер, хөлдөөсөн загас

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

1990-2017 оны хооронд Норвег Улсаас нийт 1.8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Иргэд харилцан зорчиж буй тухай

  • 2023 оноос 2025 он хүртэл Монголд зочлох жил хөтөлбөрийн хүрээнд норвегийн иргэд монгол улсад аялал жуулчлалын чиглэлээр 30 хоног хүртэлх хугацаанд вийзгүй зорчих болсон.
  • Норвег Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар Лувсанвандангийн Сарангэрэл 2009 оноос хойш ажиллаж байна.
  • Монгол Улсаас Норвег Улсад суугаа Өргөмжит консулаар Шьетил Крэйн ажиллаж байна.