Монгол - Эстонийн харилцаа
2024-07-23
Дипломат харилцаа тогтоосон огноо
1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс Стокхолм дэх ЭСЯ-наас, Эстони Улс Бээжин дэх ЭСЯ-наас тус тус хавсран суудаг.
Харилцааны байдал
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Монгол, Эстонийн харилцаа, хамтын ажиллагаа цахим засаглал, мэдээлэл технологийн салбарт идэвхтэй өрнөж байна. 2019 онд Эстонийн И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан
Харилцан хийсэн гол айлчлалууд
Монголын талаас:
2003 онд Ерөнхийлөгч Н.Багабанди (албан ёсны айлчлал)
2019 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан
2023 онд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн /Tallinn Digital Summit, OGP Summit-д тус тус оролцсон/
Эстонийн талаас:
2012 онд Гадаад хэргийн сайд У.Паэт (АОХН-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан);
2013 онд Гадаад хэргийн дэд сайд М.Лаанемае (АОХН);
2016 онд Ерөнхий сайд Таави Ройвас (АСЕМ)
Худалдааны харилцаа
Худалдааны нийт эргэлт 1.7 сая ам.доллар (2022 он)
Экспорт: 434.43 мянган ам. доллар
Импорт: 1,221.35 мянган ам. доллар
Импортын гол бүтээгдэхүүн: Цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны хэрэгсэл.
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц
2018 оны байдлаар нийт 5 компанийн 169,000 ам. долларын хөрөнгө оруулалттай бүртгэгдсэн.
Иргэд харилцан зорчиж буй тухай
Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигчид Эстони Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино.
Монгол дахь Эстонийн Өргөмжит консулаар Л.Хулан /2014 оноос/, Эстони дахь Монголын Ерөнхий Өргөмжит консулаар Лийзи Каринди нар ажиллаж байна.