Монгол - Финландын харилцаа

2024-07-23


МОНГОЛ-ФИНЛАНДЫН ХАРИЛЦАА

Дипломат харилцаа тогтоосон огноо

1963 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 

 

Монгол Улс 2009 онд Стокхолм дахь ЭСЯ-аа нээж, хавсран суух болсон. Финландын тал Бээжин дэх ЭСЯ-аар хавсран суудаг.

Харилцааны байдал

Найрсаг түншлэлийн харилцаатай

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж.

1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж;

2020 онд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн;

2024 онд Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн;

2024 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан;

Финландын талаас:

2011 онд Ерөнхийлөгч Таръя Халонен.

2013 онд Парламентын дарга Эеро Хейнэлуома.

2016 онд Ерөнхий сайд Юуха Сипила (АСЕМ)

Худалдааны харилцаа

Худалдааны нийт эргэлт: 38,3 сая ам.доллар /2023 он/

Экспорт: 31.1 мянган ам. доллар

Импорт: 38,32 сая ам.доллар

Импортын гол бүтээгдэхүүн: Тусгай зориулалтын машин, механизм, үүнд бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, экскаватор, зам индүүдэгч зэрэг зөөвөрлөх, тэгшлэх, сэндийлгэх, цас цэвэрлэгч бусад машин механизм, ачааны тэрэг, цахилгаан хөдөлгүүр, тээврийн хэрэгслийн эд анги, тоног төхөөрөмж, машин механизм, архи, ликер.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

Финландын талаас нийт 42 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.

Иргэд харилцан зорчиж буй тухай

Монгол дахь Финландын Өргөмжит консулаар Д.Баясгалан (2008 оноос хойш) ажиллаж байна. Монгол Улсаас Финланд суух Өргөмжит консулаар Микко Пийртола-г нэр дэвшүүлсэн.

Бусад харилцаа

  • Сүүлийн жилүүдэд хоёр тал боловсрол, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллаж байна.