Монгол Улсын харьяатаас гарах
2022-11-17
Шалгуур нөхцөл: Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.
Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн бүрдүүлэх бичиг баримт |
||
д/д |
Бүрдүүлэх баримт бичиг |
Тавигдах шаардлага |
1. |
өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана) |
гээд овог нэр, дараагийн мөрөнд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гээд өөрийнхөө оршин сууж байгаа газар, тэрний дараагийн мөрөнд өргөдлийн утгыг бичнэ, тэгээд өргөдлийнхөө агуулгыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичнэ, эцэст нь оршин сууж байгаа хаяг, аль улсын харьяат, өөрийн овог нэр, холбогдох утас, е-мэйл хаяг зэргийг бичээд өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулна.
Тухайлбал; Монгол Улсын харьяатаас ……………………… /…. ………………….…/ |
2. |
гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн) |
Тухайлбал, …. оны …дугаар/дүгээр сарын Гурван үеийн намтраа ……………………… /…. ………………….…/ |
3. |
мэдүүлгийн хуудас |
|
4. |
төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
5. |
гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
6. |
16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
7. |
16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
8. |
Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт |
|
9. |
Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт |
|
10. |
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
|
11. |
гэрэл зураг 3 хувь |
|
Хоёр.Бусад.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй байна.
-Хуулбар баримт бичгүүд нь нотариатаар гэрчлэгдсэн, гадаад хэл дээрх баримт бичгүүд нь албан ёсоор орчуулагдсан байна.
Шведийн талаас бүрдүүлэх баримт бичгүүд: |
||
д/д |
Бүрдүүлэх баримт бичиг |
|
1. |
Гэр бүлийн тодорхойлолт |
|
2. |
Гэрлэлтийн тодорхойлолт |
|
3. |
Үндсэн тодорхойлолт |
|
4. |
Харъяат болохыг зөвшөөрсөн бичиг |
|
5. |
Нөхрийн иргэний үнэмлэхний тодорхойлолт |
|
6. |
Татвар тооцооны бичиг |
|
7. |
Ажлын газрын тодорхойлолт |
|
8. |
Цалингийн сүүлийн 6 сарын тодорхойлолт |
|
9. |
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ |
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХЫГ ХҮСЭГЧИЙН АНКЕТЫГ ЭНД ДАРЖ АВНА УУ.